ТҮЙМРИЙН ЖИЖҮҮРИЙН МЭДЭЭ
2016 оны 03-р сарын 28-ны 08:00 цагаас 03-р сарын 28-ны өдрийн 08:00 цаг хүртэл шуурхай мэдээлэл зохицуулалтын жижүүрийн үүрэг гүйцэтгэв.
Энэ хугацаанд улсын хэмжээнд 2 түймэр Сүхбаатар , Хэнтий аймгуудад тус тус гарлаа.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас зүүн хойш 100 км-т 14:00 цагт түймэр гарсан. Онцгой байдлын 12 албан хаагч 1 машинтай гарч ажиллаа. Орой гэхэд цурманд оруулж унтраасан байна(энэхүү мэдээллийг Хэнтий аймгийн жижүүр essay writing service Болорцэцэгээс авав).
Хэнтийн аймгийн Хурх, Биндэр сумдын заагт 15:20 цагт айлын галаас цог алдаж түймэр гарч, Онцгой байдлын ерөнхий газрын 2 бүлэг ажиллаж шөнийн 02:00 цагт унтраалаа (энэхүү мэдээллийг Хэнтий аймгийн жижүүр Гүрсүрээс авав).
16:00 цагийн байдлаар Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Булган аймгийн Булган, Могод, Дорнод, Сүхбаатар, Нийслэл, Төв болон Дархан-Уул аймгуудад хуурайшлын II зэрэглэл буюу түймрийн эрсдэл дунд зэрэгт,
Булган аймгийн, Хутаг, Сэлэнгэ аймгийнСүхбаатар, Ерөө, Цагааннуур, Хэнтийн аймгийн Баян-овоо, Биндэр, Өндөрхаан зэрэг нутгуудаар хуурайшлийн III зэрэг буюу Түймрийн эрсдэл их буюу Аюултай зэрэгт багтаж байна.
Түймрийн жижүүр: О.Энхмандал