2025.07.21 11:00 Цаг Түймрийн мэдээ
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.21/ 11:00 цагийн байдлаар 15 ой, хээрийн түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 12 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”, Ерөө сумын “Агуйт”, “Наран” гэдэг газар гарсан 3 ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-4, Мандал суманд гарсан 3 буюу 12 ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 197 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 177 хүн, 10 автомашин буюу нийт 374 хүн, 23 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж – https://www.facebook.com/100064357072177/videos/1522231255415666