ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН 2 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал III багийн “Овоонбулаг” гэдэг газар өнөөдөр (2026.03.30) 13:55 цагт гарсан хээрийн гал түймрийг 15:16 цагт цурамд оруулж, 19:40 цагт,
Мөн аймгийн Тахилгат тосгон Хэрлэн сумын VIII багийн “Хутаг уул” гэдэг газар 16:23 цагт гарсан хээрийн түймрийг 19:50 цагт тус тус бүрэн унтраалаа.
Дээрх түймэрт урьдчилсан 55 га талбай өртсөн байна.

