2026.03.24 СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын I багийн “Жавхлант” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс урд зүгт 28 км зайд хээрийн гал түймэр гарсан дуудлага өнөөдөр /2026.03.24/ 14:10 цагт бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Мөнххаан сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 17:15 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.

